ШУУРХАЙ: Коронавирусний 11 тохиолдол нэмж бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. (2020.12.02-ны 11:00 цагийн байдлаар)

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12015 хүнд PCR шинжилгээ хийжээ. Үүний 259 нь хавьтал болсон хүмүүс бөгөөд эдгээрээс 11 хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна. 11 тохиолдлын зургаа нь Улаанбаатар хотод хамаарах ба сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох гэр бүлийн гишүүд, хамт ажилладаг хүмүүс байжээ. Сэлэнгэд 3, Орхон аймагт 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Орхон аймгийн тухайд ажиглан тусгаарлах байранд байсан ойрын хавьтлын хоёр хүнээс халдвар илэрсэн байна. 

Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Архангайд сүүлийн 24 цагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Улаанбаатарт - 6
  • Сэлэнгэ аймагт - 3
  • Орхон - 2


Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.02-ний өдрийн байдлаар

(Нийт батлагдсан тохиолдлын тоо 812, Дотоод дахь халдварын тоо 429)
 

  • Улаанбаатар хот - 90
  • Сэлэнгэ аймаг - 183
  • Дархан-Уул аймаг - 44
  • Орхон аймаг - 24
  • Дорноговь аймаг - 21
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай аймаг -3 


 

ШУУД ҮЗЭХ
 

Top