Д.Нарангэрэл: Ойрын хавьтлын 5-8 хүн халдвар авах магадлалтай байна

2020 оны 12 сарын 02

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ /2020.12.02/.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ковид-19 халдварын нийт 812 тохиолдол Монголд бүртгэгдлээ. Үүнээс дотоодын халдвар 429 тохиолдол байна. Улсын хэмжээнд есөн кластер багц голомт байгаа. Тэдгээр голомт дахь ойрын хавьтлын 4196 хүнийг тодорхойлон, хяналтдаа авсан. Ер нь ойрын хавьтлуудаас дэлхий дахины хэмжээнд өвчлөл 2,5-4 тохиолдол байна. Манай орны хувьд халдвар авах индекс буюу ойрын хавьтлаас өвчлөх тохиолдол харьцангуй өндөр буюу 5-8 байна. Ийм учраас ард иргэдийг гэртээ байх, олон хүнтэй харилцаа үүсгэхгүй байх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, гэртээ зочин урихгүй байх, ямар нэгэн арга хэмжээнд өндөр настан, бага настай хүүхдүүдийг оролцуулахгүй байх, тус тусдаа байх гэсэн зарчмыг мөрдөхийг анхааруулж байна. 

Манай орны хувьд халдварлах индекс өндөр байгаа. Ойрын хүрээнд, гэр бүлийн хүрээнд гарч байгаа учраас үүн дээр иргэд онцгойлон анхаарах хэрэгтэй байна" гэлээ. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Улаанбаатарт - 6
  • Сэлэнгэ аймагт - 3
  • Орхон - 2


Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.02-ний өдрийн байдлаар

(Нийт батлагдсан тохиолдлын тоо 812, Дотоод дахь халдварын тоо 429)
 

  • Улаанбаатар хот - 90
  • Сэлэнгэ аймаг - 183
  • Дархан-Уул аймаг - 44
  • Орхон аймаг - 24
  • Дорноговь аймаг - 21
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай аймаг -3 



ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

 
Top