Агаарын татан авалтаар ирсэн иргэдийг тусгаарлаж дууссан

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

ЭМЯ-наас өнөөдрийн /2020.12.02/ ээлжит мэдээллээ өглөө.

УОК-ын дэргэдэх Шуурхайн штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр энэ үеэр "Улсын хэмжээнд 68 тусгаарлах байр ажиллаж байгаа. Үүний 20 нь нийслэлд, 48 нь орон нутагт  бий. Агаарын татан авалтаар авсан иргэдийг үндсэндээ тусгаарлалтаас гаргаад дуусч байгаа. Өчигдөр дөрвөн тусгаарлах байрнаас 55 иргэн, орон нутагт 120 иргэн гэрийн ажиглалтад шилжлээ. Үүнээс 42 нь хүүхэд байсан тул нэгдсэн зохион байгуулалттай гэрт нь хүргэсэн. Өнөөдөр дахин гэрийн ажиглалтад шилжүүлэх иргэд бий. Одоо тусгаарлагдаж байгаа иргэд нь хавьтал учир тусгаарлагдаж байсан юм" гэлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Улаанбаатарт - 6
  • Сэлэнгэ аймагт - 3
  • Орхон - 2


Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.02-ний өдрийн байдлаар

(Нийт батлагдсан тохиолдлын тоо 812, Дотоод дахь халдварын тоо 429)
 

  • Улаанбаатар хот - 90
  • Сэлэнгэ аймаг - 183
  • Дархан-Уул аймаг - 44
  • Орхон аймаг - 24
  • Дорноговь аймаг - 21
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай аймаг -3 



ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Top