193608 хүн коронавирусний шинжилгээ хийлгэжээ

2020 оны 12 сарын 02

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ /2020.12.02/.


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Ковид-19 халдварын 812 тохиолдол Монголд бүртгэгдээд байна. Үүнээс дотоодын халдвар 429 тохиолдол, зөөвөрлөгдсөн халдвар 383 байна. Улсын хэмжээнд есөн кластер багц голомт байгаа. Үүнд ойрын хавьтлын 4196 хүнийг тодорхойлон хяналтдаа авсан. Ер нь ойрын хавьтлуудаас дэлхий дахинд өвчлөл 2,5-4 тохиолдол байна. Манай орны хувьд халдвар авах индекс буюу ойрын хавьтлаас өвчлөх тохиолдол харьцангуй өндөр 5-8 байна. Ийм учраас ард иргэдийг гэртээ байх, олон хүнтэй котакст үүсгэхгүй байх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, гэртээ зочин урихгүй байх, ямар нэгэн арга хэмжээнд өндөр настан, бага настай хүүхдүүдийг оролцуулахгүй байх, тус тусдаа байх гэсэн зарчим коронавирусний халдварын үед дэлхий нийтэд мөрдөж байгаа зарчим.

Манай орны хувьд халдварлах индекс өндөр байгаа. Ойрын хүрээнд, гэр бүлийн хүрээнд гарч байгаа учраас үүн дээр манай иргэд онцгойлон анхаарах хэрэгтэй байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд оношилгооны цэгээр 193608 хүн лаборторийн шинжилгээ хийлгэсэн. Үүнээс 130297 хүнд коронавирус илрээгүй, бусад шинжилгээ үргэлжилж байна. 

Нийт тусгай дөрвөн дугаар ЭМЯ болон холбогдох байгууллагуудад ажиллаж байгаа. Тусгай дугааруудад 10 мянга гаруй хүн хандаж коронавируст халдварын талаарх зөвлөмж зөвлөгөө, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлүүлсэн байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Улаанбаатарт - 6
  • Сэлэнгэ аймагт - 3
  • Орхон - 2


Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.02-ний өдрийн байдлаар

(Нийт батлагдсан тохиолдлын тоо 812, Дотоод дахь халдварын тоо 429)
 

  • Улаанбаатар хот - 90
  • Сэлэнгэ аймаг - 183
  • Дархан-Уул аймаг - 44
  • Орхон аймаг - 24
  • Дорноговь аймаг - 21
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай аймаг -3 



ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

 

 

Top