МИАТ компани Улаанбаатар - Токио чиглэлд ойрын хугацаанд нислэг үйлдэхээр болжээ.
Ингэхдээ Улаанбаатараас зорчигчтой нисэж, буцахдаа ачаа тээвэрлэж ирэхээр төлөвлөж байгаа гэдгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллээ.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нээс дотоодод халдвар бүртгэгдсэн тул тусгай үүргийн нислэгийг түр зогсоогоод байгаа.
Энэ нь дотоодын кластер голомтын ойрын хавьтал болсон иргэдийг тусгаарлах зорилгоор бэлтгэсэн байруудыг ашиглаж байгаатай холбоотой. Тиймээс дотоодын нөхцөл байдал намжтал тусгай үүргийн нислэг авахгүй гэх чиглэлийг Онцгой комисс барьж байгаа юм.