Энэ сард тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ татан авна

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2020.12.02/ болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Нийслэлд кластер байдлаар тархсан коронавирусний голомт тусгаарлах байрнаас үүдэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс тусгаарлах байрны үйл ажиллагааг сайжруулах үүднээс тусгай ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг хяналт шалгалт хийЖ дуусангуут энэ сард тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Гэхдээ арванхоёрдугаар сарын 10 хүртэл тусгай үүргийн нислэг хүлээж авахгүй. Хугацааг нь тухайн үед нь мэдээлнэ. Өнгөрсөн хугацаанд тусгаарлах байруудад кластер голомтын ойрын хавьтлуудыг тусгаарлаж байсан. Одоо эхнээсээ тусгаарлалтын хугацаа дуусаж, байрны хүрэлцээ, хангамж сайжирч байгаа тул тусгай үүргийн нислэг авах боломж бүрдлээ" гэлээ.   

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.19.101) 2020 оны 12 сарын 02

Хулгайид авгай хүүхдээ монголоос гаргах нислэг

0  |  0
Top