"Вакцин авах эхний гурван орны тоонд Монгол Улс багтсан" гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 02

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2020.12.02/ болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Дэлхийн банк, Европын холбоо, ДЭМБ-ын бий болгосон Олон улсын вакцин, дархлаажуулалтын “Ковакс” механизмд Монгол Улс холбогдсон. Нийт зарлагдаад байгаа вакцинуудын алийг нь ч 18 хүртэлх насны хүүхдэд хийхгүй. Тэгэхээр манай улсын 1,3 сая хүүхэд вакцинд хамрагдахгүй. Цаана нь 2 сая иргэн үлдэнэ. Тэдний 20 хувийг “Ковакс” механизмын хүрээнд вакцинд хамруулна. Цаана үйлдэж байгаа 1,4 сая тун вакциныг хаанаас, хэрхэн авах талаар ярилцаж байна. "Ковакс" механизмын хувьд эхний гуравдугаарт Монгол Улс багтсан. Оксфордын вакцины хувьд эхний 30 орны тоонд Монгол Улс багтсан. Вакцины асуудлаар Засгийн газар тогтмол мэдээлэл сонсож, тодорхой үүрэг, чиглэл өгч байгаа" гэлээ.    

Top