ТВ8 телевизийн сурвалжлах баг КОВИД-19 халдварын түргэвчилсэн шинжилгээ авах үйл явцыг сурвалжилсныг хүргэж байна.
Улаанбаатар хотод цар тахлын халдварын тохиолдол бүртгэгдэж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр түргэвчилсэн шинжилгээ авах цэгүүдийг ажлуулж эхэлсэн. Өчигдрийн байдлаар нийтдээ 65.333 хүнийг хамруулжээ.
Улаанбаатарт 92 өрхийн эмнэлгийг сайн дурын шинжилгээ авах цэг болгон ажиллуулж байна.
Түргэвчилсэн шинжилгээ нь хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй, хэт мэдрэг хүмүүст шинижлгээ авах үйл явц нь эвгүй санагдах ч өвдөх болон шарх үүсгэдэггүй, аль ч насны хүн энэ шинжилгээг харшлах зүйл байхгүй аж.
Сэтгэгдэл ( 1 )
Өрхийн эмнэлэг PSR шинжилгээ хийж байгаа юу