Хөвсгөл аймаг коронавирус илрүүлэх PCR шинжилгээг Улаанбаатар руу явуулах шаардлагагүй, аймагтаа хийх боломжтой болжээ.
Энэ талаар тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хөвсгөл аймагт корона вирусын эрсдэлтэй тохиолдол бүртгэгдлээ гэсэн мэдээлэл гарч хоёр иргэний шинжилгээг Улаанбаатар хот руу явуулж цаг алдсан. Энэ хооронд иргэд маш их айдас түгшүүрт автсан. Миний бие Эрүүл мэндийн яаманд асуудлыг тавьж Хөвсгөл аймагтаа PCR шинжилгээ хийх боломжийг бүрдүүлж, 400 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг хүргүүллээ. Өрх бүр элэг бүтэн байх болтугай... элэг бүтэн хөвсгөлчүүд хөтөлбөр." гэсэн мэдээллийг цахим хуудсаараа өглөө. Мөн Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Л.Энх-Амглан гишүүнд талархлын албан бичиг ирүүлжжээ.