Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.12.03/ аж, ахуйн нэгж үйлчилгээний байгууллагууд www.qr.119.mn цахим хуудас хэрхэн ашиглах талаарх мэдээллийг өглөө.
Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ: QR систем нь тухайн хүний мэдээллийн аюулгүй байдлыг алдахгүй, хувийн мэдээллийг нь хэн нэгэнд өгөхгүй гэдэг ач холбогдолтойр учаас бид QR системийг сонгож хийсэн. Энэ системийг хамгийн олон хэрэглэгч 1,7 сая хэрэглэргчтэй и-баримтын апликейшнд нэмэлт хөгжлүүлэлт хийж оруулж байгаа.
Маш энгийнээр манай аж ахуйн нэгжүүд QR-аа үүсгээд авах боломжтой. Тухайн байгууллага, тодорхой байршил дээр ковид илэрлээ гэхэд танын утсан дээр маш богино хугацаанд мэдээлэл очих болно.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: Мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар гадаад улс орнууд ковидын үед ашигладаг нэг апликейшныг хөгжүүлээд санал болгоход, иргэдийнхээ 60-аас дээш хувьд хүргэнэ гэдэг нэгдүгээр маш том ажил юм байна. Гэтэл бид өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын ebarim апликейшныг 1,7 сая хүнд, насанд хүрсэн 2,1 сая хүн байдаг гэвэл үлдсэн хугацаанд 400 мянган хүн и баримт апликейшныг татаад хэрэглэчихвэл нийт хүн ам 100 хувь хэрэглэж болно гэсэн үг.
Сэтгэгдэл ( 0 )