ШУУРХАЙ | Шинжилгээний хариу аваагүй иргэд хотоос гарах боломжгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

Эрүүл мэндийн Шуурхай штабаас орон нутаг явах иргэдийн шинжилгээний талаар мэдээлэл хийлээ.

11 сарын 29, 30, 12 дугаар сарын 01-нд шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүрэн гарч, цагдаагийн албан хаагчдад мэдээллээр очсон байна. Иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулахад тухайн иргэний шинжилгээний хариу гарна гэв. Харин бүртгүүлсэн, шинжилгээ өгсөн, хариу авсан талаар ямар нэг бичиггүй иргэдийг орон нутагт зорчуулах боломжгүй гэлээ. 


Top