Эцэг, эхээсээ өөр хүнтэй явах хүүхдүүдийг заавал ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

Хөдөө орон нутагт зорчих, хотод ирэх иргэдийг шинжилгээ авч нэвтрүүлж байгаа. Энэ талаар Эрүүл мэндийн Шуурхай штабаас орон нутаг явах иргэдийн шинжилгээний талаар мэдээлэл хийлээ.

Улсын Онцгой комиссоос 0-12 насны хүүхдүүдийг эцэг, эхийн шинжилгээний хариунд үндэслэн орон нутагт зорчуулах болсон тул хүүхдийг заавал шинжилгээний төвд авч очих шаардлагагүй болсныг мэдэгдсэн. Учир нь бага насны хүүхдийг шинжилгээний төвд заавал дагуулж очих эрсдэл, төвөг учруулж байгаа тул Онцгой комисс ийм шийдвэр гаргажээ.

Харин эцэг, эцээс өөр хүнтэй хамт явж байгаа хүүхдүүдээс заавал шинжилгээ авна гэдгийг Эрүүл мэндийн онцгой комиссоос мэдэгдлээ. Уг мэдэгдэлд "Эцэг эхтэйгээ амьдардаг, хамт явж байгаа бол 0-12 насны хүүхдийг эцэг эхийн шинжилгээнд үндэслээд шинжилгээнд хамруулалгүй гаргана. Харин ямар нэг хүнд дайх, эцэг эхээс өөр, цуг амьдардаггүй хүнтэй хамт явж байгаа бол заавал шинжилгээнд хамруулна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй туд заавал шинжилгээ авна" гэлээ.

Top