ТООЦООЛОЛ: Хөл хорио тавиагүй бол халдвар 3.2 дахин нэмэгдэх байжээ

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр дотоодын халдвар бүртгэгдсэнээс эхлэн бүх нийтийн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбогдуулан орон нутагт хөл хорионы дэглэмийг сахиулснаар тархалт хэрхэн буурах таамаглалыг математик тооцооллоор үзүүлсэн байна.

Уг тооцооллоор, эхний халдвар авсан хүн 10 сарын 15-д авсан гэж тооцоход:

Нууц үеийн хугацаа = 5.2 хоног,

Халдвартай = 2.9 хоног гэж үзсэн байна.

Мөн хөл хорио тогтоосноор халдварын тархалтыг 80%, 70%, 55% бууруулна гэж үзэн тооцоо хийжээ.

Олон улсын судалгаанд хөл хориог ихэвчлэн 55% бууруулна гэж үзсэн байна.

Энэхүү тооцооллоос харахад хөл хорио тогтоогоогүй бол Монгол Улсын хэмжээнд тохиолдлын тоо 3.2 дахин нэмэгдэж болохоор байжээ.

Бүх нийтийн бэлэн байдал зарлан хөл хорио тогтоосон үед тархах байдлыг цэнхэр өнгөөр, хөл хорио тогтоохгүй тохиолдолд тархах байдлыг улаан өнгөөр тэмдэглэсэн.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Улаанбаатарт - 5
  • Сэлэнгэ аймагт - 4
  • Дархан-Уул аймагт - 1
  • Эрүүл мэндийн ажилтан - 2 хүн халдвар авсан нь тогтоогдлоо.


2020.12.04-ний 11:00 цагийн байдлаар (Дотоодын халдвар 448)
 

  • Улаанбаатар хот - 96
  • Сэлэнгэ аймаг - 193
  • Дархан-Уул аймаг - 45
  • Орхон аймаг - 24
  • Дорноговь аймаг - 21
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай  аймаг - 3 тохиолдол бүртгэгдээд байна. 

 


Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Top