2020.12.03-ны өдрөөс хойших 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 19.680 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс “Ковид-19” халдвар илэрлээ.
Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 831 боллоо. Халдварын голомтлон гарсан тохиолдол 448, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 383 байна.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР
Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох ХӨСҮТ-д 249, Цэргийн төв эмнэлэгт 208 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 374 байна.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар