АРХАНГАЙ I Аймгийн хэмжээнд 838 хүнийг PCR шинжилгээнд хамруулжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Архангай аймагт коронавирусний халдварын гурван тохиолдол бүртгэгдээд байгаа.

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 24 хоногт тус аймагт нэмж халдвар илрээгүй. 

Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд байрлаж буй Зооноз өвчин судлалын үндэсний төдийн автолабораторид арванхоёрдугаар сарын 3-ны өдөр 901 хүний шинжилгээний сорьц цуглуулж, 163 хүнд PCR-ын шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. 

Өнөөдрийн байдлаар PCR шинжилгээнд аймгийн хэмжээнд 838 хүн хамрагджээ. Аймгийн нэгдсэн эмнэлэг болон Ихтамир суманд түргэвчилсэн оношлуураар 61 хүнд шинжилгээ хийсэн ба хариу бүгд сөрөг гарсан гэж Архангай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Top