Өрхийн эмнэлгүүд хамгаалах хувцасны 20 хоногийн нөөцтэй үлджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.

ХАЛДВАРГҮЙТГЭЛ
 

  • Өнгөрсөн 24 цагийн (2020.12.03-ны 06:00 цагаас 2020.12.04-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 51,234 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 68 объектын 47,276 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав.

ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР
 

  • Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 65 байр болон эмнэлэгт нийт 1874 иргэн байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 1034, Сэлэнгэ аймагт 297, Дархан-Уул аймагт 269,  Архангай аймагт 105 иргэнийг тусгаарлан ажиглалтад авчээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тусгаарлан ажиглах байрны ариутгал халдваргүйжүүлэлт, эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл, дэглэмийн байдалд хяналт тавин ажиллаж байна.

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ
 

  • Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 37 эмнэлэгт хийж, зөвлөмж хүргүүллээ. ХУД, БГД-ийн өрхийн эрүүл мэндийн 9 төвд хийсэн хяналтаар хамгаалах хувцасгүй, бэлэн байдлын төлөвлөгөөгүй, үйлчлүүлэгчийн биеийн халууныг хэмжсэн бүртгэлийг дутуу хөтөлсөн зөрчил илэрчээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын 10-20 хоногийн нөөцтэй байна.

УНДНЫ УС ХАНГАМЖ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙГУУЛАМЖ
  

  • Ахуйн болон урьдчилан цэвэрлэх 4 байгууламжийн үйл ажиллагаа, Ундны усны эх үүсвэр, ус түгээх 30 байранд эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийж дээж авав.

ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ
 

  • Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй, цагийн хязгаарлалт тогтоосон хүнсний дэлгүүр, бөөний төв зэрэг нийт 594 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрч буй зөрчлийг арилгуулах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өглөө.

ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ
 

  • Улсын хилээр нэвтрэн орсон 685 тээврийн хэрэгсэл, 710 жолооч, хилээр гарсан 680 тээврийн хэрэгсэл, 713 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Улаанбаатар хотын гүний гаалийн 15 хяналтын бүсэд 36 аж ахуйн нэгжийн 2552.7 тн бодис, бараа, түүхий эд бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдаж, 187 тээврийн хэрэгслийн 14,654.4 м2 талбайд хийгдсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавив.

АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ
 

  • 60 аж ахуйн  нэгж байгууллагын ахуйн хог хаягдал цуглуулалт, зайлуулалтад хяналт тавьж, зөвлөмж өглөө.

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ
 

  • Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 268 цэгээр 12,381 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 356 улсын байцаагч хяналт тавьж, 39,882 иргэнд зөвлөгөө өгсөн байна. Улаанбаатар хотоос 2612 тээврийн хэрэгслээр 9484 иргэн гарч, 1497 тээврийн хэрэгслээр 4402 иргэн орсон байна. Нийслэлийн "Амгалан", "Лавай", "Драгон" авто вокзалаас 12 аймаг руу 72 автобусаар 2754 иргэн зорчжээ. Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор 69 тээврийн хэрэгслээр 2812 тн мидлинг, 13 тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөл бүхий 268 тн түүхий нүүрс нэвтэрч, 6 тээврийн хэрэгслээр 234 тн түүхий нүүрс дамжин өнгөрчээ. Тавантолгой түлш ХХК 2640.9 тн түлш үйлдвэрлэж, 2328.7 тн түлш борлуулалтад гаргасан байна. Сайжруулсан шахмал түлш худалдаалах 45 цэгт 456.6 тн түлшний нөөцтэй байна.

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ
 

  • Аж ахуйн нэгжийн хүсэлтээр 6 үрийн улаанбуудай, 3 гоо сайхны бүтээгдэхүүн, 1 төрлийн ариутгалын бодисын дээжийг хими, нян судлалын лабораторид шинжилгээнд хамруулж байна.
Top