Төсвийн захирагчдын зарцуулах зардал төсөлд анх тусгаснаас дараах байдлаар өөрчлөгдөн, батлагджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавих шийдвэрийг 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр /2020.12.04/ УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авахгүй байхаар шийдвэрлэлээ.
Ерөнхийлөгчийн энэ удаагийн хоригийн агуулгыг тодотговол, 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй гэсэн байсан.
Харин УИХ-ын гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг явуургүй улс төр гэж үзэв. Товчхондоо бол төсөвтэй холбоотой улс төрийн шийдвэрүүд ийнхүү үргэлжлэн гарч байна.
Дашрамд, 2021 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах зардлуудыг харахад олонхынх нь зардал төсвийн төсөлд анх тусгаснаасаа өссөн тоонууд байгааг тодотгоход илүүдэхгүй болов уу.
ТӨСВИЙН ЗАХИРАГЧДЫН ЗАРДАЛ ТӨСӨЛД АНХ ТУСГАСАН ДҮНГЭЭС ДАРААХ БАЙДЛААР ӨӨРЧЛӨГДЖЭЭ.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Дарга 10,020.6 сая төгрөг байхаар төсөлд тусгасан бол 10,002.9 сая төгрөг болж, батлагдсан байна.
- Монгол Улсын Их Хурлын Дарга 43,573.0 сая төгрөгийн урсгал зардал гаргахаар анх төсвийн төсөлд тусгасан бол 2021 оны төсвийн тухай хуульд 61,592.7 сая төгрөг болж, 18 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
- Монгол Улсын Ерөнхий сайдын багцад 176,810.7 сая төгрөгийн зардал тусгасан бол 172,411.0 сая болж буурчээ.
- Монгол Улсын Шадар сайдын багцад 435,114.7 сая төгрөгийн зардал анх тусгасан бол 478,293.3 сая төгрөг болж, 43 тэрбумаар өсжээ.
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын багцад 93,461.5 сая төгрөгийн зардал анх төсвийн төсөлд тусгасан бол 96,796.4 сая төгрөг болж, 3.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдынх 164,342.0 сая төгрөг байхаар анх тусгасан бол 163,589.8 буурчээ.
- Гадаад харилцааны сайд 101,577.5 сая төгрөг байхаар анх тусгасан бол 101,094.4 сая болж 400 гаруй сая төгрөгөөр буурчээ.
- Сангийн сайд 3,271,233.2 сая төгрөг байсан бол 3,269,136.6 сая төгрөг болсон байна.
- Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад 628,594.2 сая төгрөгийн зарлагатай байхаар анх тусгасан бол 630,171.1 сая төгрөг болж, нэмэгджээ.
- Зам тээврийн хөгжлийн сайд 300,636.3 сая төгрөг байхаар тусгасан бол 299,131.5 сая төгрөг болсон байна.
- Батлан хамгаалахын сайд 286,646.7 сая төгрөг байхаар анх тусгасан бол 283,646.7 сая төгрөг болж, буурчээ.
- Боловсрол, шинжлэх ухааны сайд 1,736,919.1 сая төгрөг байхаар анх тусгасан бол 1,733,468.1 сая төгрөг байхаар болж, 3.4 тэрбумаар буурчээ.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 40,139.3 сая төгрөг байхаар анх тусгасан бол 40,118.3 сая төгрөг болсон байна.
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 182,729.0 сая төгрөг байхаар тусгасан бол 186,212.1 сая төгрөг болж, нэмэгджээ.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад 2,258,840.3 сая төгрөгийн зардал тусгасан бол 2,227,442.6 болж буурчээ.
- Эрүүл мэндийн сайд 739,356.2 сая төгрөгийн зардал тусгасан бол 742,876.0 сая төгрөг болж, 3.5 тэрбумаар нэмэгджээ.
- Барилга, хот байгуулалтын сайдын багцад 199,225.8 сая төгрөг байхаар тусгасан бол 206,274.3 сая төгрөг болж өсжээ.
- Соёлын сайдын багцад 146,826.0 сая төгрөг анх тусгаж оруулсан бол 149,349.4 сая төгрөг болж, нэмэгджээ.
- Улсын Ерөнхий прокурорт 78,233.8 сая төгрөг зарцуулахаар тусгасан байсан. Харин батлагдсан төсөвт 79,003.3 сая төгрөг болж, нэмж хуульчилжээ.
- Авлигатай тэмцэх газрын даргын багцад 29,827.8 сая төгрөг байхаар анх тусгасан бол 29,794.8 сая төгрөг болжээ.
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 4,349.5 сая төгрөг зарцуулахаар төсөлд тусгасан бол батлагдахад 4,844.4 сая төгрөг болж, 500 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
- Монгол Улсын Ерөнхий аудитор 20,655.6 сая төгрөгийн зарлага гаргахаар анх тусгасан бол 27,255.2 сая болж, нэмэгджээ.
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга 5,352.5 сая төгрөгийн зарлага анх тусгасан бол 7,169.0 сая төгрөг болж, өсжээ.
- Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 5,242.6 сая төгрөг байхаар анх тусгасан бол 5,227.7 сая төгрөг болж, буурчээ.
- Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга 61,301.1 сая төгрөг анх тусгасан бол 61,161.3 сая төгрөг болжээ.
- Хүний Эрхийн Үндэсний Комиссийн дарга 1,492.6 сая төгрөг байхаар анх тусгасан бол 1,487.5 сая төгрөг болж, буурчээ.
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга 2,442.0 сая төгрөг байхаар анх тусгасан бол 2,427.8 сая төгрөг болжээ.
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 4,349.5 сая төгрөг гэж анх тусгасан бол 4,844.4 болж нэмэгджээ.
- Төрийн албаны зөвлөлийн дарга 3,025.8 сая төгрөг тусгасан бол 3,017.8 сая төгрөг болжээ.
- Үндэсний статистикийн хорооны даргын багцад 11,125.7 сая төгрөг анх тусгасан бол 11,119.8 сая төгрөг болсон байна.
- Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын багцад 28,125.0 сая төгрөг гэж анх тусгасан бол 28,122.3 сая төгрөг болжээ.
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын зардал 5,409.5 сая төгрөг анх тусгасан бол 5,408.4 сая төгрөг байхаар тус тус баталжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19
muusain luivarchdiig bugdiin ogchruulj schorond chiich estoi!!!
Gishuudiin uhamsriin baidal ulam l dooshoo yvaad bn uudaa? Unuugiin iim ediin zasgiin ersdeltei nuhtsuld gutal huvtssnii hee huar dun uvliin huiten ehleed haldvar deer bas zudiin gamshig oirtood bhd jorlon yrij suuh tsag mun uu????? Ylanguya ene uduruuded niigem hymraad yduural ulam gazar avch bn bishuu ? Uuniig yaj davan tuulah asuudalaa mgl.n tuluu nedsen sanaagaar nygtlan bodoj bolosruulj bh tsag ued tulaad bgaa busuu???
Хулгайчууд
Ene 76 huniig tejeeh gej mongoliin ard tumen 30 jil zutgelee dee
ene turiin danhar baiguullaguudaa boliochee,yaasan ih haa saigui tsereg tsagdaa huvtsastai hii hooson humuus tsalin avaad yavaad bnaa,,,