АРХАНГАЙ I Голомтын цар хүрээг тогтоож, хяналтад авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Архангай аймгийн Засаг даргын 2020 оны арваннэгдугээр сарын 13-ны өдрийн A/841 захирамжаар “Коронавируст халдварын үеийн болзошгуй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу apra хэмжээний баг"-уудыг томилон аймгийн шуурхай штабын дэргэд аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулан 4 баг, 9 бүлэг, 145 хүний бүрэлдэхүүнтэйгээр хариу apra хэмжээг авч ажиллаж байна.

2020 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын тархвар судлаач их эмч Г.Ариунтуяагаар ахлуулсан мэргэжлийн шуурхай хариу apra хэмжээний хоёрдугаар баг Батцэнгэл суманд ажилласан.

Мөн аймгийн Засаг даргын 2020 оны A/867, Батцэнгэл сумын Засаг даргын 2020 оны A/143 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, Батцэнгэл, Ихтамир суманд хорио цээрийн дэглэм тогтоон, коронавирус халдвар /Ковид-19/ цар тахалтай тэмцэх, хариу apra хэмжээний төлөвлөгөөг идэвхжүүлэн хариу apra хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Тус аймгийн Онцгой комиссоос Батцэнгэл суманд томилогдсон Шуурхай бүлэг тухайн баг, сумын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар хуралдаж, авч хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн үүрэг чиглэл өгч ажиллаж байна.



Голомт болох Батцэнгэл суманд явуулын PCR шинжилгээний лаборатори ажиллаж байна. 2020 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар 684 хүний сорьцоос PCR шинжилгээ хийсэн бөгөөд үүнээс 681  хүний хариу сөрөг гарсан. Шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Гурван тохиолдол эерэг гарч онош батлагдсан. Голомтын цар хүрээг тогтоож, ойрын болон хоёрдугаар хавьтлыг илрүүлэн тусгаарлалт, хяналтад авсан. Батцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн  тусгаарлан эмчлэх бокст онош батлагдан тусгаарлагдаж байсан гурван өвчтөнг Улаанбаатар хотын Цэргийн тев эмнэлэгт хүргэсэн. Өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн байна.

Аймгийн хэмжээнд 14 хоногийн ажиглалтад 749, тусгаарлалтад 70 нийт 819 хүн, 18 эмч эмнэлгийн мэргэжилтэн хяналт тавин ажиллаж байна. Гэрийн ажиглалт хяналтад 749 хүн байна. Аймгийн хэмжээнд нийт 72 байнгын пост , 54 хөдөлгөөнт  эргүүл , нийт 492 хүн хүч, 142 техник хэрэгсэл дайчлагдан ажиллаж байна.

Сумын ЭМТ-ууд болон Нэгдсэн эмнэлэг бух хувийн эмнэлэгүүдэд хэвтэн сувилагч ажиллуулж, opox гapax гарцыг цөөлөн хяналттай болгож, халуун хэмжин, асуумж авч, түргэвчилсэн шинжилгээг хийж, эмнэлгийн орчинд COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх теле сурталчилгаа тогтмол хийж байна. Tyc сумын хун амын дунд коронавируст халдварыг илрүүлэх, идэвхтэй тандалт хийх зорилгоор “Нэг иргэн-нэг шинжилгээ" ирүүлэх шинжилгээний бэлтгэлийн хангаж, нэг лабораторийн их эмч, 10 лаборантыг сорьц авах apra хэмжээнд дайчлан илгээж, 2020 оны 12 сарын 03-наас тус сумын иргэн бүрээс PCR шинжилгээг авч багцлан хийж  эхэлсэн.

Эцсийн халдваргүйтгэл хийх мэргэжлийн багийг ЗбСТ-еес 3 хүний бүрэлдэхүүнтэйгээгээр 11 сарын 27-ны 20.00 цагт нэмэлтээр гаргаж, COVID-19 батлагдсан  гурван тохиолдлын явсан зам маршрутын дагуу 152 объектын 10196 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийгдэж байна.




Top