Говьсүмбэр аймагт “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол 2020 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн байдлаар дөрөв бүртгэгдэж, ХӨСҮТ-д хоёр, Цэргийн төв эмнэлэгт хоёр хүн тус тус эмчлэгдэж байна.
Арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн байдлаар батлагдсан дөрвөн тохиолдлын ойрын хавьтлаас тархвар судлалын асуумж болон шинжилгээний хариуг үндэслэн, 19 хүнийг тусгаарлалтаас гарган, 146 хүн үлдээд байна.
Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьж, 77,3 сая төгрөгийн үнэ бүхий 9 нэр төрлийн хамгаалах хувцас хэрэгсэл, 5,5 сая төгрөгийн үнэ бүхий 10000 хос нэг удаагийн бээлий, нийт 9200 ширхэг түргэвчилсэн оношлуураар хангагдан тандалт судалгаа, тусламж, үйлчилгээнд хэрэглэж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.