Архангай аймгийн Батцэнгэл суманд батлагдсан СОVID-19-ийн голомтод эцсийн халдваргүйжүүлэлт хийж дуусчээ.
Батцэнгэл суманд кронавируст халдвар Ковид-19 батлагдсан иргэн болох Б-гийн явсан маршрут, хавьтлуудын тархвар судлалын зураглалын дагуу аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 01-ний өдрүүдэд голомтод тооцогдсон 126 объектын 5286.6 м² талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийж, сумын Шуурхай штаб, тохиолдлын удирдлагын тогтолцооны багуудыг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган, иргэдэд коронавируст халдварт өвчнөөс сэргийлэх, орчны цэвэрлэрлэгээг тогтмол хийх зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэжээ.
Архангай аймагт өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын гурван тохиолдол бүртгэгдээд байгаа. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 24 хоногт тус аймагт нэмж халдвар илрээгүй.
Архангай аймгийн Батцэнгэл суманд байрлаж буй Зооноз өвчин судлалын үндэсний төдийн автолабораторид арванхоёрдугаар сарын 3-ны өдөр 901 хүний шинжилгээний сорьц цуглуулж, 163 хүнд PCR-ын шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарчээ. Өнөөдрийн байдлаар PCR шинжилгээнд аймгийн хэмжээнд 838 хүн хамрагджээ. Аймгийн нэгдсэн эмнэлэг болон Ихтамир суманд түргэвчилсэн оношлуураар 61 хүнд шинжилгээ хийсэн ба хариу бүгд сөрөг гарчээ.
Эх сурвалж: Архангай аймгийн ЗӨСТ