Өнөөдөр 18:00 цагийн байдлаар 9572 хүнээс шинжилгээ авчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 04

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын 4-11-ний өдрийн хооронд нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс нэг иргэнийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байна.

Нийт 70.000 орчим өрхийн гишүүнийг “Ковид-19” халдварын PCR шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг 30 цэгт зохион байгуулахаар төлөвлөсөн.

 Нийслэлийн хэмжээнд нийт 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн 18:00 цагийн байдлаар нийт 9572  хүнээс PCR шинжилгээний сорьц авч, ЗӨСҮТ-ийн лабораторид илгээжээ. 

Top