Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос 2020.12.04-ний өдрийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өгөв.
Тэрбээр "Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 193 боллоо. Өнөөдөр нэмж илэрсэн 4 тохиолдол бүгд ойрын хавьтлаас илэрсэн. Нэг гэр бүлийн гишүүн 3, тусгаарлалтад байсан иргэн 1 иргэнээс халдвар илэрсэн. Ингэснээр Сүхбаатар суманд 188, Алтанбулаг суманд 2, Мандал суманд 3 тохиолдол бүртгэгдээд байна.
Сүхбаатар сумыг баг багаар нь задлан танилцуулбал,
Сүхбаатар сумаас Дархан-Уул аймаг руу явах 81 хүнээс PCR шинжилгээ авлаа. Тусгаарлалтын 11 байранд 98, гэрийн ажиглалтын 41 цэгт 375 иргэн байна.
Түргэвчилсэн шинжилгээнд Сүхбаатар суманд 18316, бусад сумдад 13616, нийт 31932 иргэн хамрагдлаа. Сүхбаатар сумын иргэдэд Ковид-19-ийн шинж тэмдэг илэрсэн, зөвлөгөө авахад нь зориулж 95-900-103, 95-916-103 тусгай дугаарын утсыг 24 цагаар дуудлагаар ажилуулж байна.
Улсын хилээр орох чиглэлд ачаа тээврийн 7 галт тэрэг 382 вагон, 14 ажилтан, гарах чиглэлд 9 галт тэрэг 382 вагон, 18 ажилтныг шалган нэвтрүүллээ. Ариутгал, халдваргүйжүүлэлтийг 41270 м2 талбайд хийж гүйцэтгэлээ. Ариутгалын ажил тогтмол явагдаж байна.
Дархан-Уул аймагт сурдаг оюутнуудаа татан авах, Ерөө, Хүдэр сумдад хөл хорионд байгаа зөвхөн Дархан-Уул аймгийн иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсны дагуу Дархан-Уул аймагт шилжүүлэх ажлууд үргэлжлэн хийгдэж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр тогтоолд манай аймагт арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэм үйлчлэх Засгийн газар, УОК-ийн шийдвэр хэвээр байхаар зохицуулалт хийгдсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнийг зарим иргэд буруу ойлгож, тайван бүсийн бусад аймгуудын адил хөдөлгөөн хийх хүсэлтийг ирүүлж, хяналт, хамгаалалтын ажилтнуудад хүндрэл учируулж байна.
УОК-ийн шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймагт орох, гарах хөдөлгөөн хийж байгаа 12-оос дээш насны бүх иргэдийг
2020.12.03-ны шөнө олон нийтийн сүлжээгээр коронавирусний халдвартай нь батлагдсан иргэн оргон зугтсан мэдээлэл цацагдсан. Тухайн иргэний амьдарч байсан гэрээс арванхоёрдугаар сарын 1-нд нэг эерэг тохиолдол илэрч, Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлснээс хойш хамгаалалт, хяналтын ажилтнууд тухайн өрхийг бүрэн хяналтдаа авч ажиллаж байна. Өнөөдрийн батлагдсан дөрвөн тохиолдлын гурав нь болох нэг гэр бүлийн гишүүдийн нэг тухайн иргэн юм. Хамгаалалтын албан хаагч гэрээс нь тусгаарлах байр руу авч явах үед "Гэртээ юмаа мартаж, буцаж авъя” гэж ороод, өөр хаалгаар гарсан байсныг хугацаа алдалгүй шуурхай олж тогтоон, тусгаарлалтад аваад байна. Энэ иргэн нь түр зугтах оролдлого хийхдээ өөр бусадтай харилцаанд ороогүйг цагдаа, тагнуулын байгууллага олж тогтоосон" гэлээ.
Эх сурвалж: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС