СЭЛЭНГЭ: Сүхбаатарт явуулын PCR-аар шинжилгээ авах гурван баг ажиллаж байна

2020 оны 12 сарын 05

Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдол 183 болсон бөгөөд сүүлийн нэмэгдсэн гурван тохиолдол нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн.
Өчигдрийн /2020.12.04/ байдлаар аймгийн хэмжээнд “Түргэвчилсэн оношлуур”-аар

  • Сүхбаатар суманд 18044,
  • бусад сумдад 12813, өссөн дүнгээр нийтдээ 30857 хүн хамрагдсан.


Халдварын тохиолдол өндөртэй байгаа Сүхбаатар суманд “Түргэвчилсэн оношлуур”-аар шинжилгээ авах суурин гурван цэг, мөн явуулын PCR-аар шинжилгээ авах гурван баг  тогтмол ажиллаж байна.
 Мөн тусгаарлалтын 19 цэгт 297 хүн, гэрийн ажиглалтын 38 цэгт 147 иргэн байна.


Эрүүл мэндийн сайдын өгсөн үүргийн дагуу тус аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Эрүүл мэндийн төвд эмнэлгийн зориулалтын бүрэн тоноглогдсон автомашиныг өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр хүлээлгэн өгсөн байна.


Мөн ЭМЯ-аас тус аймагт “Хамар, амны залгиураас сорьц авах” зориулалтын хоёр кабиныг хүлээлгэн өгсөн. Тус хоёр кабины нэг нь Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтын бүсэд, нөгөөг нь Эрүүл мэндийн газрын гадна талбайд байршуулснаар  цар тахлын үед халдварыг цаг алдалгүй оношлох, мөн хүрээг хумиж хяналтад авахад ихээхэн ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top