ШУУД: Өчигдөр 20240 хүнд шинжилгээ хийлээ

2020 оны 12 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. /2020.12.05, 11:00 цаг/

Өчигдөр лаборториудад 20240 хүнд шинжилгээ хийснээс 800 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ орсон байна. 11 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Үүнд Улаанбаатар-3, Сэлэнгэ-4, Дорноговь-4 тохиолдол батлагдлаа. 

Улаанбаатарт батлагдсан тохиолдлын хоёр нь өмнөх хавьтлын давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Нэг хүн нь хоёр хоногийн өмнө бүртгэгдсэн автобус баазийн жолоочийн ойрын хавьтал, нэг унаагаар явдаг хүн байна. Автобус баазийн 512 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан. Бусад хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд

  • Улаанбаатарт - 3
  • Сэлэнгэ аймагт - 4
  • Дорноговь аймагт - 4

Улаанбаатар хотод-99

  • Баянголд дүүрэг-26
  • Баянзүрх дүүрэг-24
  • Сүхбаатар дүүрэгт-16
  • Хан-Уул дүүрэг-16
  • Сонгинохайрхан дүүрэгт-15
  • Чингэлтэй дүүрэг-1
  • Багануур дүүрэг-1

2020.12.04-ний 11:00 цагийн байдлаар (Дотоодын халдвар 397, нийт батлагдсан тохиолдол 842)

  • Улаанбаатар хот - 99
  • Сэлэнгэ аймаг - 197
  • Дархан-Уул аймаг - 45
  • Орхон аймаг - 24
  • Дорноговь аймаг - 25
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай  аймаг - 3 тохиолдол бүртгэгдээд байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Top