Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.05/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 20240 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 800 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ байсан. Нийт 11 хүнээс халдвар нэмж илэрлээ. Улаанбаатар хотод гурван тохиолдол бүртгэгдлээ. Автобус баазын жолоочийн ойрын хавьтлаас халдвар илэрлээ. Өөрөөр хэлбэл ажилдаа хамт явдаг, нэг машинд суудаг хүн гэсэн үг. Харин нийт автобус баазын болон хавьтал байх эрсдэлтэй 600 гаруй хүнд шинжилгээ хийхэд илрээгүй байна. Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Бүгд нэг гэр бүлийн хүмүүс. Дорноговь аймагт дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдээд байна" гэж ярилаа.
Автобус-1 баазын жолоочийн ойрын хавьтлын 17 хүнийг тусгаарлаад байгаа юм. Жолооч вирус илрэхээс гурван хоногийн өмнөөс ажилдаа очоогүй байсан гэлээ.