Улаанбаатар хотын кластер өвчлөлийн голомт /хороогоор/

2020 оны 12 сарын 05

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  дараах дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. /2020.12.05, 11:00 цаг/


Өчигдөр лаборториудад 20240 хүнд шинжилгээ хийснээс 800 гаруй нь хавьтлын хяналтын шинжилгээ орсон байна. 11 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Үүнд Улаанбаатар-3, Сэлэнгэ-4, Дорноговь-4 тохиолдол батлагдлаа.

Улаанбаатарт батлагдсан тохиолдлын хоёр нь өмнөх хавьтлын давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Нэг хүн нь хоёр хоногийн өмнө бүртгэгдсэн автобус баазийн жолоочийн ойрын хавьтал, нэг унаагаар явдаг хүн байна. Автобус баазийн 512 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан. Бусад хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Улсын хэмжээнд зургаан аймаг, Улаанбаатар хотын кластерт нийтдээ 397 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжсэн.

Монгол Улсын хэмжээнд:

  • Батлагдсан тохиолдол - 842, 
  • Эдгэрсэн - 368, 
  • Эмчлэгдэж байгаа - 461
  • Ажиглалтад - 35
  • Гэрийн хяналтад - 11
  • Ажиглалт тусгаарлалтын хугацаар дууссан - 322

ХӨСҮТ-ийн халдвартын клиник, Цэргийн госпитальд нийтдээ 465 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.

  • Хөнгөн - 377
  • Хүндэвтэр - 76
  • Хүнд - 6
  • Маш хүнд -2 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд

  • Улаанбаатарт - 3
  • Сэлэнгэ аймагт - 4
  • Дорноговь аймагт - 4

УЛААНБААТАР ХОТЫН КЛАСТЕР ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ /ХОРООГООР/

 

  • Баянголд дүүрэг-26 /Тус дүүргийн 9 хороонд халдвар бүртгэгдсэн. 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18/
  • Баянзүрх дүүрэг-24 /Тус дүүргийн дараах таван хороонд бүртгэгдсэн. 4, 10, 14, 15, 22 /
  • Сүхбаатар дүүрэгт-16 /Тус дүүргийн дараах таван хороонд бүртгэгдсэн.7, 12, 13, 16, 18/
  • Хан-Уул дүүрэг-16 /Тус дүүргийн дараах дөрвөн хороонд бүртгэгдсэн. 4, 10, 16, 21/
  • Сонгинохайрхан дүүрэгт-15 /Тус дүүргийн зургаан хороонд бүртгэгдсэн. 1, 7, 16, 19, 20, 29/
  • Чингэлтэй дүүрэг-1 /Тус дүүргийн нэг хороонд бүртгэгдсэн. 19/
  • Багануур дүүрэг-1

2020.12.04-ний 11:00 цагийн байдлаар (Дотоодын халдвар 397)

  • Улаанбаатар хот - 99
  • Сэлэнгэ аймаг - 197
  • Дархан-Уул аймаг - 45
  • Орхон аймаг - 24
  • Дорноговь аймаг - 25
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай  аймаг - 3 тохиолдол бүртгэгдээд байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

Top