Өнөөдрөөс халдвар бүртгэгдсэн аймгууд руу явах иргэдийг бүртгэж эхэллээ

2020 оны 12 сарын 05

Халдвар бүртгэгдсэн аймгууд руу зорчих иргэдийг өнөөдрөөс /2020.12.05/ бүртгэж эхлэх талаарх шийдвэрийг Улсын Онцгой комиссоос холбогдох албан газруудад хүргүүлсэн байна.

Тодруулбал, одоогоор коронавирусний халдвар бүртгэгдсэн Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон халдвар бүртгэгдээгүй стратегийн ач холбогдол бүхий Өмнөговь аймаг руу зорчих иргэдийг халдвар хамгааллын дэглэмж сахиулан, PCR шинжилгээнийн хариуг үндэслэн өнөөдрөөс бүртгэж, тээвэрлэлтийг зохион байгуулахыг холбогдох газруудад даалгажээ.

Нэмж мэдээлэхэд хот хооронд зорчих иргэд 119.mn цахим сайт руу хандаж шинжилгээ өгөх цагаа авах юм. Харин шинжилгээний хариу танд бүртгэлтэй утсаар ирэх бөгөөд хариу сөрөг гарсан тохиолдолд та Авто тээврийн үндэсний төвийн "ОНЛАЙН ТАСАЛБАР БОРЛУУЛАЛТЫН СИСТЕМ"-ээс тасалбараа захиална.

Шинжилгэний хариуг шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа албан хаагчдад хүргүүлсэн байх юм. Ингээд иргэн та иргэний үнэмлэхнийхээ QR кодыг уншуулж, шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрнэ.

Top