Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, "Таван толгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нар түлш борлуулалтын цэгүүд дээрээ очин ажиллаж иргэд, борлуулагчдынхаа санал сэтгэгдлийг сонсчээ.
Нийслэлийн иргэд 4-р сарын 1 хүртэл Сайжруулсан шахмал түлшийг 50 хувийн хөнгөлөлттэй худалдан авч байгаа. Нэгийн үнээр хоёр уут сайжруулсан түлш худалдан авч байгаадаа талархаж буйгаа илэрхийлж байв. Тухайлбал, хавар болтол нэг өрх 1.5 сая төгрөгөөр түлш дунджаар авдаг байсан бол одоо үүний тал мөнгийг хэмнэх болж буй нь бодит дэмжлэг гэж байв.
Мөн хэдийгээр түлшний үнийг бууруулсан ч борлуулагчдын урамшуулал буураагүй хэвээрээ байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )