COVID-19: Гэртээ орохдоо юу анхаарах вэ?

2020 оны 12 сарын 05

Коронавируст халдвартай энэ цаг үед иргэн та гадуур яваад гэртээ орох болон гэртээ байхдаа ариун цэврийн ямар дэглэм мөрдөж, анхаарах талаарх дараах зөвлөгөөг ЭМЯ-аас өгч байна.

Гэртээ орох үед:

• Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх

• Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх

• Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях

• Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх

• Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах

• Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах

• Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх

Гэртээ байх үед:

• Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих

• Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах

• Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх

• Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх

• Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top