ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмчээс коронавирусний халдварын шинж тэмдэг илэрчээ.
Тодруулбал, ХӨСҮТ-ийн тус тасгийн эмчээс авсан эхний шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан байна. Одоогоор эмчийг тусгаарлаад байгаа бөгөөд ойрын хавьтлуудыг тогтоон шинжилгээ авч байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эмч ээлжийн амралттай байсан бөгөөд "Баянзүрх" захаар үйлчлүүлсэн байсан тул тус захыг өнөөдөр битүүмжилж, шаардлагатай хүмүүсээс шинжилгээ авч байгаа аж. Мөн тус захад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа юм байна.