ШУУРХАЙ: Халдварын долоон тохиолдол НЭМЖ бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. (2020.12.06, 11:00 цаг)

Арванхоёрдугаар сарын 5-нд буюу өнгөрсөн 24 цагийн хугацаанд холбогдох лабораториудад 14019 хүнд шинжилгээ хийжээ. Үүний 700 гаруй нь халдвар авсан хүмүүсийн хавьтлын сорьц байсан ба эдгээрээс долоон хүнд коронавирус илэрчээ. Тодруулбал, 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Сэлэнгэ аймагт - 4
  • Дорноговь аймагт буюу Замын-Үүдэд - 3 тохиолдол бүртгэгдлээ.


Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 849 боллоо. Нийслэл болон 6 аймагт голомтлон гарсан багц халдварын тохиолдол 404 байна.


МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
 

  • Улаанбаатар - 99
  • Сэлэнгэ - 201
  • Дархан-Уул - 45
  • Дорноговь - 28
  • Орхон - 24
  • Говьсүмбэр - 4
  • Архангай - 3


УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
 

  •  Баянгол дүүрэг - 26
  • Баянзүрх дүүрэг - 24
  • Чингэлтэй дүүрэг - 1
  • Сүхбаатар дүүрэг - 16
  • Сонгинохайрхан дүүрэг - 15
  • Хан-Уул дүүрэг - 16
  • Багануур дүүрэг - 1


БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР
 

  •  Баянгол - 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо
  •  Баянзүрх - 4, 10, 14, 15, 22-р хороо
  •  Сүхбаатар - 7, 12, 13, 16, 18-р хороо
  •  Сонгинохайрхан - 1, 7, 16, 19, 20, 29-р хороо
  •  Хан-Уул - 4, 10, 16, 21-р хороо
  •  Чингэлтэй - 19-р хороо
  •  Багануур - 4-р хороо

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох 456 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 2, хүнд 4, хүндэвтэр 68, хөнгөн 382 байна.

Нийслэлийн хэмжээнд тусгаарлан ажиглах 19 байранд 1017 хүн байна.  Гэрийн ажиглалтад нийслэлд 518, орон нутагт 39 хүн шилжлээ.
 


ШУУД ҮЗЭХ
 

Top