ХӨСҮТ-ийн эмчийн баталгаажуулах хариу СӨРӨГ гарсан гэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид зарим асуултад хариулт авлаа. 

"ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч коронавирусний халдвар авсан уу, өчигдөр "Баянзүрх" зах зэрэг худалдааны төвийг хаасан нь ямар учиртай вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн эмч халдвар авсан тухай мэдээлэл өчигдөр сошиалд гарсан. Бид 11:00 цагийн албан ёсны мэдээгээрээ ХӨСҮТ-ийн эмч өвчилсөн гэж мэдээлээгүй. Энэ мэдээ албан бус мэдээлэл. ЭМЯ өдөр бүрийн мэдээллээрээ баталгаажсан хариуг танилцуулж байгаа. Манай сүрьеэгийн эмчийн хариу эхлээд эргэлзээтэй гарсан. Лабораторийн шинжилгээ, асуумжаар тухайн өвчтөний шинж тэмдэг, онош тодорхойлогддог. Өнөөдөр энэ хүний баталгаажуулах шинжилгээний хариу сөрөг гарсан. Тэгэхээр өвдөөгүй гэсэн үг. ХӨСҮТ-ийн хэд хэдэн эмч, ажилтан халдвар авсан тохиолдол байгаа. Гэхдээ бид алдаа дутагдлаа засах, дотооддоо тавих хяналтыг нэмэгдүүлэх, камержуулах зэрэг ажилд анхаарч байгаа. Сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор "И Март" болон "Баянзүрх" захад тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Ер нь цаашдаа томоохон худалдааны төвүүдэд тандалтын шинжилгээ хийнэ" гэсэн хариулт өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Сэлэнгэ аймагт - 4
  • Дорноговь аймагт буюу Замын-Үүдэд - 3 тохиолдол бүртгэгдлээ.

Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 849 боллоо. Нийслэл болон 6 аймагт голомтлон гарсан багц халдварын тохиолдол 404 байна.


МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
 

  • Улаанбаатар - 99
  • Сэлэнгэ - 201
  • Дархан-Уул - 45
  • Дорноговь - 28
  • Орхон - 24
  • Говьсүмбэр - 4
  • Архангай - 3


УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
 

  •  Баянгол дүүрэг - 26
  • Баянзүрх дүүрэг - 24
  • Чингэлтэй дүүрэг - 1
  • Сүхбаатар дүүрэг - 16
  • Сонгинохайрхан дүүрэг - 15
  • Хан-Уул дүүрэг - 16
  • Багануур дүүрэг - 1


БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР
 

  •  Баянгол - 1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18-р хороо
  •  Баянзүрх - 4, 10, 14, 15, 22-р хороо
  •  Сүхбаатар - 7, 12, 13, 16, 18-р хороо
  •  Сонгинохайрхан - 1, 7, 16, 19, 20, 29-р хороо
  •  Хан-Уул - 4, 10, 16, 21-р хороо
  •  Чингэлтэй - 19-р хороо
  •  Багануур - 4-р хороо

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох 456 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 2, хүнд 4, хүндэвтэр 68, хөнгөн 382 байна.

Нийслэлийн хэмжээнд тусгаарлан ажиглах 19 байранд 1017 хүн байна.  Гэрийн ажиглалтад нийслэлд 518, орон нутагт 39 хүн шилжлээ.
 

 

 

 

Top