Таван өдөрт 15,072 иргэнийг орон нутаг руу тээвэрлэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын арваннэгдүгээр  сарын 24-ний өдрийн  тушаалаар Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах арга хэмжээг энэ сарын 1-нээс эхлүүлсэн.

Өчигдрийн байдлаар хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос орон нутаг руу нийт 15, 072 зорчигч  зорчжээ. Тодруулбал:

 

  • 1-нд 19 чиглэлд 78 тээврийн хэрэгслээр 2.580 зорчигч
  • 2-нд 14 чиглэлд 101 тээврийн хэрэгслээр 3.587 зорчигч
  • 3-нд 14 чиглэлд 90 тээврийн хэрэгслээр 3.174 зорчигч
  • 4-нд 15 чиглэлд 83 тээврийн хэрэгслээр 2.916 зорчигч
  • 5-нд 14 чиглэлд 80 тээврийн хэрэгслээр 2.815 зорчигч

 

Харин орон нутгаас нийслэл рүү 3527 зорчигч зорчжээ.

 

  • 1-нд 12 чиглэлээс 22 тээврийн хэрэгслээр 478 зорчигч
  • 2-нд 16 чиглэлээс 46 тээврийн хэрэгслээр 1177 зорчигч
  • 3-нд 14 чиглэлээс 41 тээврийн хэрэгслээр 905 зорчигч
  • 4-нд 14 чиглэлээс 39 тээврийн хэрэгслээр 552 зорчигч
  • 5-нд 14 чиглэлээс 50 тээврийн хэрэгслээр 415 зорчигч

 

Хувийн тээврийн хэрэгслээр нийслэлээс орон нутаг руу 5953 зорчигч  2088 тээврийн хэрэгслээр, орон нутгаас нийслэл рүү 4446 зорчигч 1792 тээврийн хэрэгслээр зорчсон байна.

 

Нислэгийн мэдээллээр Улаанбаатараас орон нутаг руу нийт 516 зорчигч зорчжээ.

 

  •  4-нд гурван чиглэлд 273 зорчигч
  •  5-нд дөрвөн чиглэлд 243 зорчигч

 

 Орон нутгаас Улаанбаатар руу нийт 233 зорчигч зорчжээ.

 

  • 4-нд хоёр чиглэлээс 69 зорчигч
  • 5-нд дөрвөн чиглэлээс 164 зорчигч

 

Нийслэлийн гурван авто буудлаас хот хоорондын тээвэрлэлт хийгдэж дууссаны дараа тогтмол ариутгал хийгдэж байна гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Top