Сүүлийн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн хоёр авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 14.019 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Нийслэл болон 6 аймагт голомтлон гарсан багц халдварын тохиолдол 404 байна. Монгол Улсад халдварын нийт батлагдсан тохиолдол 849 боллоо.
Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болох 456 хүн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 2, хүнд 4, хүндэвтэр 68, хөнгөн 382 байна. Нийслэлийн хэмжээнд тусгаарлан ажиглах 19 байранд 1017 хүн байна. Гэрийн ажиглалтад нийслэлд 518, орон нутагт 39 хүн шилжжээ.
МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ
БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ, ХОРООГООР