Халдвар бүртгэгдсэн аймгууд руу ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ өнөөдөр нээнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
2020 оны 12 сарын 07

Улсын Онцгой комиссоос 2020 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн гаргасан шийдвэрийн дагуу Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн эхлүүлэхээр боллоо.

Дээрх шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх болсныг мэдэгдэж байна.

Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийх болно.

Чиглэлийн үйлчилгээ үзүүлэх авто буудал, үйлчилгээ эхлэх цагийг хуваарийг дараах байдлаар зохицуулна.

 

 

Top