Шадар сайдын 2020.11.24-ний 33 дугаар тушаалаар Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах арга хэмжээний хүрээнд PCR шинжилгээ авах багууд нийслэлийн зургаан дүүргийн 20 цэгт ажиллаж, 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан, 20 онцгой байдлын албан хаагч, 20 мэргэжлийн хяналтын байцаагч, 250 орчим цагдаагийн албан хаагч, мөн сургуулиас тодорхой тооны хүмүүс гэхчлэн нийт 700 гаруй хүн ажиллаж байна.
Арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 62.397 хүнд PCR шинжилгээ хийсэн бөгөөд эдгээр хүмүүсээс арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 18:00 цагийн байдлаар нийслэлээс автобусаар 15.072 иргэн, хувийн машинаар 5.953 иргэн, онгоцоор 516 иргэн, нийт 21.541 иргэн хотоос гаргажээ.
Өчигдрөөс (2020.12.06) орон нутаг зорчих оюутнуудаас шинжилгээ авах бүртгэлийг эхлүүлсэн. Өчигдөр Улаанбаатар хотын 14 цэг дээр МУИС-ийн гадуур байрлаж байсан 1379 оюутан, нийт 1755 оюутан PRC шинжилгээнд хамрагдсан байна.
Мөн Улсын Онцгой комиссоос 2020 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн гаргасан шийдвэрийн дагуу Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн эхлүүлэхээр боллоо.
Дээрх шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм.
Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийх болно.
Чиглэлийн үйлчилгээ үзүүлэх авто буудал, үйлчилгээ эхлэх цагийг хуваарийг дараах байдлаар зохицуулна.
Сэтгэгдэл ( 0 )