ЖДҮ эрхлэгчдийн анхааралд

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 06

Коронавируст халдварын тархалтыг хумихаар авч хэрэгжүүлж буй хөл хорио хязгаарлалтын арга хэмжээ хувийн хэвшлийнхний хувьд хүнд цохилт болж байгаа билээ. Аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа энэ нөхцөлд иргэдийн цалин, орлого тасалдаж, хаа хаанаа амаргүй байна. Түүнчлэн 2020 оны нэг, хоёрдугаар сараас авч хэрэгжүүлсэн хязгаарлалт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн  үйл ажиллагаанд эрсдэл учруулсан нь  зээлийн эргэн төлөлтийн дүнгээс нь харагдаж байгаа.

Тодруулбал, 2020 оны эцэс гэхэд 50,4 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг ЖДҮ хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн боловч, аравдугаар сарын байдлаар 18 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн гүйцэтгэлтэй буюу 30 гаруй тэрбум төгрөг дутуу төвлөрсөн байгаа юм.

Түүнчлэн  ХХААХҮ-ийн сайдын тушаалаар коронавируст цар тахлын улмаас улс оронд бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагааг тогтвортой байлгах, ажлын байрыг хадгалах зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон “Хэвийн зээлийн” ангилалд хамаарах зээлдэгчээс төлбөр хойшлуулах хүсэлт ирүүлсэн нөхцөлд үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийг 2021 оны долоодугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд хойшлуулах шийдвэр хэрэгжиж байна.

Хэвийн зээлийн ангиллаас бусад ангилалд хамаарах зээлдэгч нь зээлийн болон хүү алдангийн зөрчлөө 2020 оны арванхоёрдугаар сарын 15-ны дотор бүрэн барагдуулбал дээрх шийдвэрт хамрагдах боломжтой аж.

 Хэрэв дээрх хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд 2020 оны арванхоёрдугаар сарын 20-ноос эхлэн зөрчилтэй зээлдэгч болон хамтран зээлдэгчийн талаар бүхий л мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгүүлэх, төрийн бусад байгууллагуудад хандан хяналт, шалгалт хийх зэрэг шат дараатай арга хэмжээ авах болсныг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу мэдэгдэнэ гэж Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдэгдлээ.

 Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийн газрыг байгуулж, хуулийн хэлтэстэй болж  ажилласнаар зээлийн  өр барагдуулах, эргэн төлөлт харьцангуй сайжирсан үзүүлэлттэй байгаа.

Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсээс 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Зээлийн эргэн төлөлтийн 90-ээс дээш хоногийн зөрчилтэй нийт 360 зээлдэгчийн 68,4 тэрбум төгрөгийн зөрчлийг барагдуулах ажлыг хийж гүйцэтгэж, нийт өссөн дүнгээр /2020.01.01-2020.10.20/ 12,3 тэрбум төгрөгийн өр авлагыг барагдуулжээ.

Барагдуулсан өр, авлагын хэмжээг оноор ангилбал:

Top