НОК цаашид үйл ажиллагааг нь нээх ААН-үүдийн тооцоог гаргажээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 07

Дагуу арванхоёрдугаар сарын 11-нээс хойш бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг үргэлжлүүлэн сунгах эсэхийг НОК мэргэжлийн байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг гарган хэлэлцэж байна.

Тодруулбал Нийслэлийн Онцгой комисс Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар "УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу арванхоёрдугаар сарын 11-нээс хойш бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг үргэлжлүүлэн сунгах эсэх, цаашид аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг хэсэгчлэн нээх эсэхтэй холбогдуулан НОК-ын холбогдох мэргэжлийн байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг гарган ажиллаж байна. Тодорхой судалгаан дээр үндэслэн санал боловсруулж байгаа. Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 7-нд Улсын онцгой комисст саналаа хүргүүлнэ" гэсэн юм. 
 


Нийслэлд илэрсэн голомтот халдварын ойрын хавьтлын зураглалыг гарган, тандалтын шинжилгээ авах ажлыг үргэлжлүүлж байна. Энэ дагуу ойрын хавьтлын үйлчлүүлсэн газар буюу зах, худалдааны төвүүдийн ажилчдаас тандалт судалгааны шинжилгээ авч байна. Баянзүрх худалдааны төвийн 336 ажилтан, "Имарт" худалдааны төвийн 500 гаруй ажилтан болон иргэнийг шинжилгээнд хамруулсан. Одоогийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байна.

Улсын Онцгой комиссоос 2020 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн гаргасан шийдвэрийн дагуу Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг болон нийслэл хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу PCR шинжилгээний хариуг үндэслэн эхлүүлэхээр боллоо. Эдгээр аймгуудад зорчих иргэдээс арванхоёрдугаар сарын 5-наас шинжилгээ авч эхэлсэн. 

Дээрх шийдвэрийн хүрээнд тухайн чиглэлүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн дараах цагийн хуваарийн дагуу үйлчлэх болсныг мэдэгдэж байна. Тээврийн хэрэгсэл 40 зорчигчтой болсон тохиолдолд тээвэрлэлт хийх болно. Чиглэлийн үйлчилгээ үзүүлэх авто буудал, үйлчилгээ эхлэх цагийг хуваарийг дараах байдлаар зохицуулна" гэлээ. 
 

 

Top