COVID-19 цар тахлын үед нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхдээ Эрүүл мэндийн яамнаас өгч буй дараах зөвлөмжийг баримтална уу!
Байгууллагад:
• Эцсийн буудал дээр зогсох бүрд 10-15 минут агаар сэлгэлт хийх
• Ээлж буух үед, эцсийн буудал дээр очоод белизнагийн уусмалаар сандал, бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчих
• 14 хоногт нэг удаа мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх
• Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
• Карт уншигч машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
• Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
• Амны зүүх
• Бээлий заавал өмсөх
• Гараа сайтар угаах
• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
• Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 1800-0119 дугаарт хандах
Үйлчлүүлэгч нарт:
• Амны хаалт зүүх
• Бээлий заавал өмсөх
• Суудал алгасаж суух
• Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
• Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
• Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
• Аль болох гадаргууд хүрэхгүй байх
Сэтгэгдэл ( 1 )
Бэлэн мөнгөөр зорчиж байгаа үед наадах журам чинь худлаа шүү. Автобуснууд жинхэнэ эрсдэл байна шүү. 10н хүний 4 нь жолоочид бэлэн мөнгө өгч байна шүү дээ. Эдийн засгаа бодсонч эрсдэлээ бодсонч бэлэн мөнгөөр явахыг тас хорьж хатуу шийтгэл өгмөөр бнашдээ УОК ийн мал дүнкүүнүүдээ. Та нар нэг автобусан суугаад үздэг болоосой. Амьдралаас тасарчихсан дуракнуудааа.