ЭМЯ-аас коронавиурст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг өгч байна. /2020.12.07, 11:00 цаг/
Лаборториудад өчигдөр /2020.12.06/ нийт 23341 хүнд PCR шинжилгээ хийхэд 38 хүнээс халдвар илэрлээ.
Улаанбаатар-32, Үүнээс гурав нь Цэргийн госпиталаас, бусад 29 нь ойрны хавьтлаас тусгаарлагдсан хүмүүс, ойрын хавьтлын гэр бүлийн дотроос илэрсэн байна. Ингээд Улаанбаатарт нийтдээ 128 тохиолдол болоод байна.
Орхон аймагт нэг тохиолдол бүртгэгдэж, коронавируст халдварын тохиолдол 25 болов.
Сэлэнгэ аймагт 2 нэмэгдэж, нийт өвчлөл 203 боллоо.
Дорноговь аймгийн Засын-Үүд суманд 3 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь мөн гэр бүлийн хүмүүс байна. Тус аймагт нийт халдвар 31 боллоо.
Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй байна.
Улаанбаатар нийт 128 /дүүргээр/
ШУУД ДАМЖУУЛАЛТ