Улсын онцгой комисс өнөөдөр (2020.12.08) хуралдаж, халдварын эсрэг бодит үр дүнгийн талаар хэлэлцэнэ. Онцгой комиссын санал, шийдвэрийг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, хөл хориог цааш сунгах эсэх талаар шийдвэр гаргах юм. Энэ талаар Онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч "Засгийн газар, Улсын Онцгой комисс нийгэм, эдийн засгийн асуудлуудаа зэрэгцүүлж хэлэлцэж байгаа" гэсэн байр суурь илэрхийлээд байна.
Сануулахад, Засгийн газар 2020.11.29-нд ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, шийдвэрийг хэлэлцээд, коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, аймгуудын хөл хориог 2020.12.11-нийг хүртэл дахин 10 хоног сунгаж, бусад аймгуудын хөл хориог сулруулан, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цааш үргэлжлүүлэх, эсвэл бууруулах эсэх асуудлыг өнөөдөр УОК хэлэлцэж, Засгийн газарт саналаа танилцуулах юм байна.
Нийслэлийн Онцгой комиссоос Ажлын хэсэг гарган, хөл хориог сулруулбал ажиллах боломжтой ААН, байгууллагын судалгааг гаргасан ба энэ талаарх дүгнэлт, саналаа мөн Улсын онцгой комисс болон Ерөнхий сайдад танилцуулах аж.
Эрүүл мэндийн яамны судалгааны баг "Ковид-19 тархалтын хариу арга хэмжээ ба хөл хорио" сэдэвт судалгаа хийж, энэ хүрээндээ "Нууц үеийн хугацаандаа байгаа илрээгүй тохиолдлууд байх боломжтой учир нийслэл болон зарим аймгийн хөл хориог дахин авч үзэх шаардлагатай гэсэн" дүгнэлт гаргаад байгаа.
Судалгааны дүгнэлтийг ЭНД ДАРЖ унших боломжтой.
Сануулахад, Засгийн газрын 2020.11.29-ний хуралдаанаас Улаанбаатар хотын хөл хориог хэвээр үлдээсэн ч боловсруулах салбарын үйлдвэрүүдийг чанд дэглэм баримтлан нээсэн. Энэ хүрээнд дараах 18 байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа билээ.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд