Давосын чуулган түүхэндээ хоёр дахь удаагаа бууриа сэлгэн, Сингапурт болно

2020 оны 12 сарын 08

Жил бүр Швейцарын Давос хотноо болдог Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы ирэх жилийн арга хэмжээг тавдугаар сарын 13-16-нд Сингапурт зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээнд дэлхийн улс төр, бизнесийн салбарын удирдагчид чуулдаг онцлогтой.

Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс  коронавирусний эрсдэлээс хамгаалах үүднээс ийнхүү ирэх жил буурь  сэлгэн Сингапурт болохоор болсон байна. Сингапур улс цар тахлын үед эрсдэлийн удирдлагыг зөв хэрэгжүүлж, хямралыг амжилттай удирдаж байна гэж үзжээ. Сингапур улсын Эрүүл мэндийн яамны сүүлийн мэдээллээр тус улсад коронавирусний халдвартай 28 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нийт 58,273 хүн халдвар авснаас 58,168 хүн эдгэрч, 29 хүн нас барсан гэсэн статистик байгаа юм. Сингапур улс цар тахлын тархалтаас сэргийлсэн хязгаарлалтын арга хэмжээг авсан хэвээрээ байна.

Тус улсын Худалдааны сайд Чан Чун Синг  “Сингапур улс дэлхийн удирдагчдыг уулзахад аюулгүй нөхцлөөр хангасан төвийг сахьсан байр суурьтай болохыг баталгаажуулан Дэлхийн Эдийн Засгийн Чуулганыг манай улсад зохион байгуулахаар шийдвэрлэлээ” гэжээ.

Тодотгоход, уг арга хэмжээ түүхэнд хоёр дахь удаагаа  Давос хотоос өөр газар зохион байгуулагдах гэж байна. 2002 онд есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа дэлхийн улс орнууд АНУ-тай эв санааны нэгдлийг илэрхийлэх зорилгоор Нью-Йоркт зохион байгуулж байв.

Дэлхийн Эдийн Засгийн Чуулга уулзалтыг 50-иад жилийн өмнө анх санаачилсан Клаус Шваб дэлхийн удирдагчдын энэ удаагийн дээд хэмжээний уулзалт цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийг шийдвэрлэхэд чухал нөлөөтэй. 2020 онд алдсан асуудлуудаа залруулахын тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа урьд өмнөхөөс илүү хэрэгтэй байна хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.29) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
СШ(202.179.25.144) 2020 оны 12 сарын 08

Сингапур, швецари аль аль нь хүчирхэг эдийн засагтай ард нийт нь чинээлэг амьдралтай сайхан улс орнууд. Монгол хэзээ тийм болно доо? Хэзээ коммунистуудаасаа сална тэр үеэс хөгжил цэцэглэлт эхлэх байх даа. Арчаагүй коммунистуудыг толгой дараалан дэвслэх хэрэгтэй.

0  |  0
Top