COVID-19-ийн эсрэг вакцин хариуцах Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзлаа.
Тэрбээр АНУ-ын зүгээс Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулж манай улсад энэ долоо хоногт амьсгалын 50 ширхэг аппарат, хамгаалалтын хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур зэргийг бэлэглэж байгаад юун түрүүнд талархал илэрхийллээ.
Мөн АНУ-д үйлдвэрлээд байгаа "Модерна" вакциныг худалдан авах, хурдан шуурхай тээвэрлэх талаар ярилцан, санал солилцсон байна.