Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хуралдаан боллоо

Админ | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Дорноговь аймгийн ИТХ-ын 2020 оны 70 дугаар тогтоолоор шинэлэн байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан болж, 2021-2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Энэ үеэр зөвлөлийн гишүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх танхимын сургалтыг Онцгой байдлын газрын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн зохион байгуулсан юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг аймгийн ИТХ-ын дарга даргалж, аймгийн Засаг даргын орлогч, Онцгой байдлын газрын дарга нар орлогчоор ажиллаж байгаа бөгөөд нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр эрсдэлийг бууруулах чиглэлээр бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулна.

Эх сурвалж: Дорноговь аймгийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top