БАЯНГОЛ I "Нэг өрх-Нэг иргэн" шинжилгээ авах ажлыг хэрэгжүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн хэмжээнд “НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН” шинжилгээг 2020 оны арванхоёрдугаар сарын 04-10-ны хооронд 20000 гаруй өрхийг хамруулахаар болсон.

Үүнтэй холбогдуулан Баянгол дүүрэг уг шинжилгээг тав хоногийн хугацаанд таван цэг авч эхэлсэн бөгөөд нэмэлтээр “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд иргэдийг идэвхтэй хамруулах зорилгоор тандалтын 44 баг, 280 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 20000 гаруй өрхийг шинжилгээнд хамруулж дуусгалаа.

Дүүргийн иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ амны хаалт зүүн, бээлий өмсөн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, хүн хоорондын зайгаа баримтлан үйлчлүүлсэн бол дүүргийн холбогдох байгууллагын албан хаагчид хяналт тавин ажиллалаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top