Бид 20 хувиа “КОВАКС”-т, 1.6 сая иргэнээ юунд даатгах вэ?

2020 оны 12 сарын 08

 

Дэлхийн улс орнуудын зүгээс нийгмийн эрүүл мэндээ коронавируснээс хамгаалахын тулд авч хэрэгжүүлж буй хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүд  эргээд нийгэм, эдийн засагт нь амаргүй  нөхцөл байдал  үүсгэж байгааг  бид арван сарын турш харж байсан.

Тэгвэл 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ээс хойш буюу нэг сар орчмын хугацаанд Монгол Улс уг вирусний дотоод дахь тархалтыг хумихаар хязгаарлалтын арга хэмжээнүүд авч байна. Цаашид хатуу хөл хорио хязгаарлалтыг даван туулах нөөц боломж төр, аж ахуйн нэгж, иргэдийн аль алинд хумигдмал гэдэг нь харагдаж байгаа.

Түүнчлэн бусад улс орнуудын адилаар халдварын тархалтыг хатуу хөл хориогоор бус вакцинаар зогсоох үндсэн гол арга замыг эрэлхийлж байна.

Монгол Улс коронавирусний вакцин авахаар хөрш орнууд болон ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөр зэрэг зургаан чиглэлээр ажиллаж байгаа гэж Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн.

Монгол Улсын 1.3 сая хүүхдэд вакцин хийхгүй. Вакцин хийх 2 сая иргэний 20 хувийг “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд вакцинд хамруулна гэж буй юм.

COVID-19-ийн эсрэг вакцин хариуцах Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Хөгжиж буй ядуу буурай орнуудад зориулсан вакциныг түрүүлж авах боломжоор хангаж байгаа цорын ганц хөтөлбөр бол “Ковакс”. Энэ хөтөлбөрийг санаачилсан дөрвөн  байгууллагын нэг нь Дэлхийн банк. Тиймээс бид Дэлхийн банканд хандаж байгаа. Хэн  мөнгөө төлсөн нь вакцинаа түрүүлж авна. Том хөгжилтэй орнууд мөнгөө өгөөд захиалчихсан байгаа” хэмээн  мэдэгдсэн юм.

2 сая иргэний 20 хувийг уг хөтөлбөрийн хүрээнд вакцинжуулалтад хамруулах асуудал эцэслэн шийдэгдлээ гэхэд 1.6 сая иргэнээ бусад эх үүсвэрээс вакцинжуулах асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “2020 оны төсөвт тодотголоор 20 тэрбум, 2021 оны төсөвт 27 тэрбум гээд нийт 47 тэрбумыг коронавирусний вакцины зардалд тусгасан. Нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхээр   Дэлхийн банк болон бусад донор байгууллагуудтай хамтран ажиллана” гэсэн. 

Түүнчлэн "Монгол Улс иргэдээ коронавирусний вакцинд хамруулахдаа сайн дурын үндсэн дээр хамруулна" гэж ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. Туршилт нь амжилттай явагдаж байгаа вакцинуудад ДЭМБ-аас баталгаажуулалт олгох талаар холбогдох шугамаар мэдээлэл ирж байгаа эсэхийг тодруулахад “Вакцины хөгжүүлэлт  15-18 жил, түүнээс ч урт хугацаагаар хийгддэг. Коронавирусний вакцины тухайд нөхцөл байдлаас хамаараад хурдан хийгдэж байна. ДЭМБ-ын зүгээс баталгаажуулалт гэхээсээ богино хугацааны зөвшөөрөл өгнө” гэж тэрбээр өнөөдөр болсон Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр онцлов. 

Вакцин авах зардал мөнгөө хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудалтай зэрэгцэн вакциныг амжилттай гарган авсан талуудтай манайхаас яриа хэлэлцээ хийж байна.

Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компанийн удирдлагатай арваннэгдүгээр сарын 30-нд цахим уулзалт хийж, Монгол Улс вакциныг нь авах талаар ярилцсан бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр /2020.12.07/ ОХУ, БНХАУ, АНУ-аас манай улсад суугаа Элчин сайд нартай уулзаж коронавирусний вакцин авах асуудлаар ярилцаад байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ, Англи, Индонези зэрэг улс орнууд ард иргэдээ вакцинжуулалтад хамруулж эхлээд байгаа юм.


“AstraZeneca” компанийн  вакциныг тэргүүн ээлжинд худалдаж авахаа илэрхийлэв
 

Ерөнхийлөгч Х.Баттулга “AstraZeneca” компанийн вакциныг худалдан авах асуудлаар Засгийн газар, Улсын Онцгой комисст чиглэл өгч, бэлтгэл хангуулахаа мэдэгдсэн. Тэрбээр Англи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компанийн удирдлагатай цахим уулзалт хийж, тус компанийн боловсруулж буй коронавируст цар тахлын эсрэг вакциныг Монгол Улсад нийлүүлэх талаар санал солилцсон юм.

“AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулж буй “AZD1222” вакцин 70 хувийн үр дүнтэй байгааг тус компани арваннэгдүгээр сарын 23-нд мэдээлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус компанийн боловсруулж буй вакциныг үйлдвэрлэж эхлэх үед тэргүүн ээлжинд худалдан авах сонирхлоо илэрхийлсэн. Харин “AstraZeneca” компанийн зүгээс, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ач холбогдол өгч, манай компанитай холбогдсонд туйлын баяртай байна гээд, коронавируст цар тахлын эсрэг вакциныг худалдаанд гармагц тэргүүн ээлжинд нийлүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг багтаан, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.


ОХУ: "Спутник-5" вакциныг өртөгөөс нь бага үнээр нийлүүлэх боломжтой 
 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзаж, "Спутник-5" вакцины үнэ өртөг, ханган нийлүүлэлт болон вакцинжуулалтынх нь явцын талаар ярилцсан байна.

Элчин сайд И.К.Азизов Монгол Улсад "Спутник-5" вакциныг өртөгөөс нь бага үнээр нийлүүлэх, хамгийн ойр байрлах  хоёр эх сурвалжаас хангах боломжтойг хэлжээ. Бүх нийтийн вакцинжуулалт Москва хотод өнгөрсөн долоо хоногоос  эхэлсэн, ДЭМБ-т бүртгүүлэх явц зохих шатанд хэрэгжиж яваа талаар Элчин сайд мэдээлсэн байна.


БНХАУ-аас вакцин авах боломжийн талаар ярилцав

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэнь Руйтай уулзахдаа Хятад улсад үйлдвэрлэж буй вакцин, түүний туршилт, бүртгэл, үйлдвэрлэлийн явц, манай улсад ханган нийлүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Түүнчлэн Ковид-19 цар тахлын энэ амаргүй үед нүүрс тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, жолооч, хил гаалийн ажилчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тээвэрлэлттэй холбоотой аливаа асуудлыг хурдан шуурхай шийдэж хоёр улсын худалдаа эдийн засгийн тогтвортой байдлыг анхаарч ажиллах шаардлагатайг онцолж хүсчээ.


Монгол Улс  “Модерна” вакциныг худалдан авах  талаар ярилцжээ
 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески, Японы Элчин сайд Кобаяаши Хироюүки, Энэтхэг Улсын Элчин сайд М.П.Сингх нартай уулзалт хийхдээ мөн вакцины талаар ярилцсан байна.  

АНУ Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулж манай улсад энэ долоо хоногт амьсгалын 50 ширхэг аппарат, хамгаалалтын хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур зэргийг бэлэглэж байгаад юун түрүүнд талархал илэрхийлсэн байна.  Мөн АНУ-д үйлдвэрлээд байгаа “Moderna” вакциныг худалдан авах, хурдан шуурхай тээвэрлэх талаар ярилцан санал солилцжээ.

Сануулахад, АНУ-ын “Moderna” компанийн гаргаж авсан вакцины эмнэлзүйн туршилтын дүн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд 94.5 хувь, коронавирусний хүндрэлээс 100 хувь хамгаалах үр дүнтэй гэсэн сүүлийн мэдээлэл бий.

Цар тахлын амаргүй үеийг даван туулахад зориулж Японы Засгийн газраас 233 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулаад байгаа. 

Энэтхэг Улс цар тахлын эсрэг Новавакс (Novavax) вакцин гаргаж аваад байгаа бөгөөд тэр нь туршилтын гуравдугаар шатанд яваа юм байна.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.29) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
зочин(203.91.112.133) 2020 оны 12 сарын 09

вакцин тариулахгүй хүн зөндөө байгаа даа.

0  |  0
б(59.153.85.121) 2020 оны 12 сарын 09

Баталгаатай, гаж нөлөөгүй, үр дүнтэй бол Орос нь байна уу, Хятад нь байна уу ямар хамаа байнаа. Манахйхан юугаа мэдэхгүй байж худлаа улс төржөөд, том улсуудын вакцины бизнесийн өрсөлдөөнд дагаад намираад байх юм. Израйл нь Орос, АНУ гээд 3 газраас вакцин авах гээд тохиролцож байна ш дээ. Тэр нь шиг бай л даа.

0  |  0
Иргэн (81.185.166.83) 2020 оны 12 сарын 09

Орос Хятадын вакцин хамгийн найдваргүй дээ.

0  |  1
зочин(150.129.142.75) 2020 оны 12 сарын 08

Мөнгө харамлаж цаг алдах асуудал биш дээ. Аль эрт уулзалтууд хийх байлаа. Ард иргэддээ хайргүй ,мөнгөнд хайртай болжээ. Хэдэн тэрбумаар иддэг биз дээ.

0  |  0
Zochin(103.212.116.235) 2020 оны 12 сарын 09

Moderna daraan muu ur dagvarttai hol boor davsag savd muu daraa n bie n ih muu hund hiideg. Prizer sain.Orosin sputnik untein zugeer 2r torol bga Astra Zeneka sul .

1  |  0
zochin(176.189.88.83) 2020 оны 12 сарын 08

baruunii vaccine g irged ni uursduu hiilgehgui,buren sudlagdaagui vaccine gd bhad ,manaihand demii blgui dee. yer ni oros ah nar n yum arai iluu naidvartai

1  |  0
ivan(64.119.27.191) 2020 оны 12 сарын 08

Vodka aw

0  |  0
ZALUU(109.183.244.156) 2020 оны 12 сарын 08

moderniig av \n

0  |  0
1919(64.119.24.57) 2020 оны 12 сарын 08

Алаагүй байхад үнэг сайхан гэж... 1.600.000 иргэн нь 0-18 насны хүүхэд л дээ. Мэдээж төр даана, одоо юунд нь санаа зовсон дүр эсгээд байгааг үл ойлгоно. Сэтгүүлчид нэг ч гэсэн эмч, эмнэлгийн ажилтнуудад БАЯРЛАЛАА гэж хэлээд асууж, лавлаж, байцаа даа. Яг ямар эмчилгээ хийж байна гэж асуух юм. Тэр хэнд хэрэгтэй асуурлт юм. Нас баралтгүй эмчилээд гаргаж байгаа нь эмчилгээ зөв гэдгийг баталж байгаа юм шүү. Бид талархаж сурах хэрэгтэй.

0  |  0
zochin(122.201.23.226) 2020 оны 12 сарын 08

bugdees ni ijil tentsuu tungaar av tegeed songoltiig ard tumend uldee

0  |  0
zochin(64.119.19.47) 2020 оны 12 сарын 08

vaccine hiilgehgui ee tegej eremdeg bolj bsanaas shuud horwoogoos yawsan ni deer blgui

1  |  0
Moderno(64.119.26.44) 2020 оны 12 сарын 08

Moderno

0  |  1
Зочин (122.201.21.20) 2020 оны 12 сарын 08

Олон сувгаар судалж тандаж байгаа нь Сайн байна Амжилт хусье энэ хэцуу хунд уеийг даван туулна дааа

0  |  0
зочин(203.91.112.133) 2020 оны 12 сарын 08

сайн дурын үндсэн дээр вакцинаа хийгээрэй дээ. Хийлгэхгүй хүмүүс ч байгаа л байх

1  |  0
Top