ДЭМБ вакцинд баталгаажуулалт бус БОГИНО ХУГАЦААНЫ зөвшөөрөл олгоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

Монгол Улс иргэдээ коронавирусний вакцинд хамруулахдаа сайн дурын үндсэн дээр хамруулна гэж ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Мөн туршилт нь амжилттай явагдаж байгаа вакцинуудад ДЭМБ-аас баталгаажуулалт олгох талаар холбогдох шугамаар мэдээлэл ирж байгаа эсэхийг тодруулахад “Ер нь вакцины хөгжүүлэлт  15-18 жил, түүнээс ч урт хугацаагаар хийгддэг. Коронавирусний вакцины тухайд нөхцөл байдлаас хамаараад хурдан хийгдэж байна. ДЭМБ-ын зүгээс баталгаажуулалт гэхээсээ богино хугацааны зөвшөөрөл өгнө” гэсэн мэдээлэл байгаа гэв.

Сануулахад, Монгол Улс коронавирусний вакцин авахаар хөрш орнууд болон ДЭМБ-ын “Ковакс” хөтөлбөр зэрэг 6 чиглэлээр ажиллаж байгаа гэж Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн.

Өнөөдрийн байдлаар ОХУ, Англи, Индонези зэрэг улс орнууд ард иргэдээ вакцинжуулалтад хамруулж эхлээд байгаа юм.

Top