"Хүүхдийг ивээх сан"-гаас хөл хориог даван туулахад зориулсан зөвлөмжүүд гаргажээ.
"Хүүхдийг ивээх сан" нь энэхүү багийн Боловсролын бүлэг болон Хүүхэд хамгааллын салбар дундын дэд бүлэгт харьяалагдан ажилладаг. Хүмүүнлэгийн багийн Хүүхэд хамгааллын салбар дэд бүлэг нь гамшиг, онцгой байдлын үед гүйцэтгэдэг чиг үүрэг нь:
- Салбар дундын тэргүүний асуудлуудад анхаарал хандуулах
- Хэрэгцээ шаардлагын үнэлгээ хийх
- Онцгой байдлын үеийн бэлэн байдлыг хангах
- Хариу арга хэмжээ авах
- Нөлөөллийн ажил зохион байгуулах
- Салбарын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх зэрэг болно.
Улсын онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбогдуулан, Хүүхэд хамгааллын салбар дэд бүлэг нь бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна. Тус дэд бүлгийн гишүүн байгууллагын хувьд Хүүхдийг Ивээх Сан бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу дараах ажлуудыг гүйцэтгэж байна. Үүнд:
- Хүүхэд, өсвөр насныхан, ялангуяа тусгай хэрэгцээт хүүхдүүдэд хорио цээрийн үед эрсдэлээс хамгаалах, сэтгэлийн түгшүүр стрессийг даван туулах, дасан зохицоход чиглэсэн хүүхдэд ээлтэй материалуудыг боловсруулан түгээх
- Эцэг эх, асран хамгаалагчдад стрессээ зөв тайлах, хүүхэдтэйгээ эерэг аргаар харилцах чиглэлээр бэлтгэсэн зөвлөмж, видео, анимэйшн, тараах материалыг олон нийтийн цахим сүлжээ ашиглан мэдээлэх, түгээх
- Хүүхэд хамгааллын салбарын ажилтнуудыг хүүхдэд сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх чиглэлээр чадавхийг нь бэхжүүлэх, тусгаарлалтын байранд эрүүл, аюулгүй, хүүхдэд ээлтэй орон зай байгуулах аргачлал бүхий удирдамж боловсруулан хэрэгжүүлэхэд анхааран Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж байна.