Вакцины асуудлаар Япон, Энэтхэгийн талуудтай уулзлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08

COVID-19-ийн эсрэг вакцин хариуцах Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Японы Элчин сайд Кобаяаши Хироюүкитэй уулзаж, вакцины асуудлаар санал солилцон зөвлөлджээ. Цар тахлын амаргүй үеийг даван туулахад зориулж Японы Засгийн газраас 233 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулаад байгаа билээ.

Сангийн сайд мөн Энэтхэг Улсын Элчин сайд М.П.Сингхтэй уулзаж, Ковид-19 эсрэг вакциний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн талаар голлон ярилцлаа.
 

Энэтхэгт үйлдвэрлэгдэх Пфайзер (Pfizer India), АстраЗенека (AstraZeneca India) компаниудын вакциний талаар мэдээлэл солилцлоо.

Энэтхэг Улс цар тахлын эсрэг Новавакс (Novavax) вакцин гаргаж аваад байгаа бөгөөд тэр нь туршилтын гуравдугаар шатанд яваа юм байна.

Top