Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Учир нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн халдварын 204 дэх тохиолдлоор өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр оношлогдсон иргэн Б нь арваннэгдүгээр сарын 23-27-ны өдөр Шаамар сумын Дулаанхаан багт хяналтын постод үүрэг гүйцэтгэсэн ба энэ үед хамт ажилласан 21 хүн ойрын хавьтал болсон тул арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл тус тосгоноос орох, газар хөдөлгөөнийг хязгаарлахаас аргагүй байдалд хүрчээ.
Халдвар илэрсэн иргэн Б-гийн ойрын хавьтлуудаас шинжилгээ авах ажил үргэлжилж байна.
Мандал, Алтанбулаг, Сүхбаатар сум Дулаанхан тосгодоос бусад хэсгүүдэд зорчих иргэдийн анхааралд